Улс төр

Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Бага хурлаар 98,8 хувьтай дэмжжээ

Нийтэлсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлсэн. Үүний дараа МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг 98,8 хувьтай дэмжсэн байна. Түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана, үүний дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэнэ.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он
Exit mobile version