Улс төр
Н.Номтойбаярын шүүхийн шийдвэрийг яг одоо танилцуулах гэж байна
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ.
Тун удахгүй УИХ- ын гишүүн асан Н.Номтойбаярт нарт холбогдох шүүхийн шийдвэр удахгүй гарах гэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.