Бидэнтэй нэгд

Улс төр

Сү.Батболдын Багамын арлууд дахь оффшор компани ямар учиртай вэ

Нийтэлсэн

“Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан.

“Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана”

Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулсан.

“Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан”

Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан.

Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй.Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэж байсан билээ.

“Сү.Батболдтой холбогдсон Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд түүнийг Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал”

“Сү.Батболдын Багамын арлууд дахь оффшор данс түүнийг Засгийн газрын гишүүн болохоос өмнөх хэрэг”

Тэгвэл өнөөдөр өглөө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын материалуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг олж авснаа мэдэгдээд байна.

Сү.Батболдын Багамын арлууд дахь оффшор компани ямар учиртай вэ

Уг мэдээлэлд ч мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтсан байна. Гэхдээ ICIJ-ийн нээлттэй системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа юм. Харин The Guardian сонинд олон улсад алдартай онцлох компани, улстөрчдийн нэрс байгааг дурьдсаны дотор Сү.Батболдын нэр байжээ.

Тодруулбал, “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ.

Гэхдээ Сү.Батболдтой холбогдсон Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд түүнийг Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал байсныг мөн дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтанд 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй. Тэрээр хэдэд жилийн өмнө Багамын баримттай холбоотой нийтэд мэдээлэл хийхдээ Boroo Mongolia Mining Corporation Limited компани Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байдлаар явуулдаг хэмээн мэдэгдэж байжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын мариалд нэр нь холбогдсон тухай байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна.

Оффшор данс гэж юу вэ

Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд татвар маш бага буюу огт байдаггүй, мөн нууцлал маш өндөр, төрийн хүнд суртал гэж үгүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшорын бүс нутгийг ихээр сонирхдог.

Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Түүнчлэн оффшор нь татвараас зайслхийн, мөнгө угааж, зэвсгийн наймаа, алан хядагчдын мөнгөө эргэлдүүлж санхүүгийн үйл ажиллагаанд оролцох томоохон талбар болдог аж.

Оффшор данстай хүн бүхэн хууль зөрчигч үү

Оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй. Учир нь тэнд компаниуд хууль ёсны дагуу байгуулагдан бүртгэгддэг. Дэлхийн татварын системд албан ёсоор хамгийн бага хэмжээний хураамж тогтмол төлж, бизнес эрхлэх боломжтой бүс хэмээн зарлагддаг. Өөрөөр хэлбэл, оффшор компаниудын тухайд өөрийн улсдаа төлж буй татвараа багасган ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсэд давхар үйл ажиллагаа явуулдаг байна.

Улстөрчид яагаад оффшор данс эзэмшиж болохгүй вэ

Улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болохгүй. Учир нь, тэд бол улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой хүмүүс.

Улстөрчид ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс. Гэтэл улс орныхоо, татварын төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл хэмээн шинжээчид хэлдэг.

Өнөөдөр Белиз, Багамын арал, Хонконг, Люксембург, Швейцарь зэрэг 50 гаруй улс, оронд оффшор банк ажилладаг юм байна.

Монгол Улс дахь оффшор дансны хуулийн зохицуулалт

Монгол Улсад оффшор данстай холбоотой хууль эрх зүйн орчин өнөөг хүртэл хараахан бүрэлдэн тогтоогүй. Өмнө нь нэр бүхий хууль тогтоогчид энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байсан ч хүчингүй болж байсан юм. Харин өнгөрсөн тавдугаар сард Монголын нөлөө бүхий улстөрчид, бизнесийн төлөөллүүдийн оффшор буюу нууц хөрөнгөний тухай мэдээлэл цацагдах болсноор өмнө нь яригдаад өнгөрч байсан оффшор дансны тухай хуулийг батлуулахаар яригдаж байна.

Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаярын мэдээлснээр тус хууль батлагдсанаар гурван сарын дотор оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой. Харин хаасан мөнгөө Монгол Улсдаа оруулж ирэх шаардлагатай. Түүнчлэн түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар тусгасан байна. Уг хууль батлагдсаны дараа бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшор мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирах аж. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг ялгаснаар оффшор данстай хүн бүхэн хууль зөрчигч бус гэдгийг олон нийтэд таниулж өгөх аж.

CGTN мэдээ7 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн