CRI Монгол радио
Навальныйг суллахыг шаардаж ОХУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг баривчилсныг эсэргүүцэж улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байна.
Нийслэл Москва болон Санкт-Петербург хотод олон нийтийг хамарсан томоохон жагсаал цуглаан болж, улс даяар 1300 гаруй хүнийг баривчилжээ. Москва хотод цагдаагийнхан болон жагсагчдын хооронд ширүүхэн мөргөлдөөн болсон байна.
Одоогоор Оросын нийт 66 хотод жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Алексей Навальныйг нэгдүгээр сарын 18-ны өдөр Шереметьевогийн нисэх буудлаас баривчилсан бөгөөд 30 хоног хорихоор болсон юм. Маргааш нь буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр “Путины ордон” хэмээх түүний хийсэн кино нийгмийн сүлжээгээр гарч, 22-ны өдөр л гэхэд 50 сая удаа үзсэн байна.