Дүүрэг
Баянзүрх дүүргийн 2-р хороонд хэсэгчилсэн ХОРИО ТОГТООЛОО
Өнөөдөр /2020.01.24/ өглөөний 06.00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хэсэгчилсэн хорио тогтоолоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахал голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын А/18 дугаартай захирамжийн хүрээнд 2021.01.24-ний өглөөний 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, хамгаалалт авлаа.
Энэ хугацаанд 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.