Нийгэм

Нийслэлийн хэмжээнд нийт 616 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байна

Нийтэлсэн

Энэ сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд PCR-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Exit mobile version