Улс төр

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

Нийтэлсэн

Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлтөд ерөнхийлөгч хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж байна. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог болвол авлигатай тэмцэж чадахгүй. Баталсан хуулиар АТГ нь Засгийн газрын агентлагийн бүтэц байхаар болж байна. Авлигын хэргийн 89 хувь орчим нь төсвийн хөрөнгөтэй харьцдаг байгууллагын албан тушаалтнууд байна. Тиймээс Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Шүүхийн тухай багц хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьсан” гэлээ.

УИХ-ын арванхоёрдугаар сарын 31-нд баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Exit mobile version