Нийгэм
Орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн
Орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоогоод байгаагаа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Нийслэл хотод хэн ч, хэзээ ч энэ халдварт өртөх эрсдэл өндөр байна. Өчигдөр салбар хоорондын байгууллагууд хуралдаж, эрдэлийн үнэлгээг хийсэн. Ингээд нийслэл хотод халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн.
Цар тахлын вирус учраас хэн ч халдварт өртсөнөө мэдэхгүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд явж байж болно.
Өмнө нь өвчилсөн хүмүүс маань хавьтлаа нуух, мартаж санах асуудлууд байгаа нь өндөр эрсдэлтэй болгож байна” хэмээн ярилаа.