CRI Монгол радио
Улс орнуудад хүлээлттэй байна
Дэлхийн эдийн засгийн форумын “Давосын хөтөлбөр” хэлэлцүүлэг 1-р сарын 25-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр явагдах юм. Энэ форумыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэгч тэргүүн Клаус Мартин Швабын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 25-нд Бээжингээс видео хэлбэрээр хэлэлцүүлэгт илтгэл тавих болно. Одоогоос дөрвөн жилийн өмнө, Ши Жиньпин анх удаа дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын чуулганы нээлтэд оролцон, эдийн засгийн интегралчлалын тухай Хятад улсын байр суурь, санал санаачилгыг танилцуулж байсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татсан байдаг юм. Тэгвэл олон улсын өнөөгийн нөхцөл байдалд, удахгүй болох онлайн хэлэлцүүлэг дээр Ши Жиньпиний хэлэх үгэнд улс орнуудын олон салбарын хүмүүс маш их хүлээлттэй байгаа юм байна.
Дөрвөн жилийн өмнөх Ши Жиньпиний тавьсан илтгэл том чухал ач холбогдлоо өгч, эдийн засгийн даяаршлыг зөв чиглэлээр урагшлуулах, дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгараад байсан хүндрэлтэй асуудлыг зохицуулахад бүгд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Борг Блунд үзлээ.
2020 онд, дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнд маш хүнд автсан юм. Харин Хятад улс тахлын эсрэг ажил болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөж маш том чухал амжилт тогтоолоо. Тоо баримтын дагуу, 2020 онд Хятад улсын ДНБ анх удаа 100 их наяд юанийг давж, гадаад худалдаа ч түүхэн шинэ рекорд тогтоож, бүтэн жилийн гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ буурч байснаасаа эерэг өсөлтийг биелүүлсэн байна.
Улс орнуудын эдийн засагч, судлаач нарын үзэж буйгаар, даян дэлхийгээрээ цар тахлын нөлөөнд хүнд өртсөн нөхцөлд Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш чанга итгэл, эрч хүч сэлбэж байгаа юм байна. Бразилын Хятад судлалын төвийн эрхлэгч Ронни Линс, “Дэлхийн эдийн засагт Хятад улс маш чухал байр суурь эзэлж байна. Хятад улсын эдийн засаг өсөлтийн хэвийн хурдаа сэргээсэн нь бусад орнууд эдийн засгаа сэргээхэд маш том түлхэц болох болно. Хятад улс эдийн засгаа улам сайн сэргээхийг даян дэлхийгээрээ хүсэж байна, учир нь Хятад улс бол дэлхийн эдийн засгийн “хөдөлгүүр” мөн гэжээ.
Египетийн “Пирамид” сонины дэд редактор Сэмми Камхэв, Хятад улс эдийн засгаа сэргээж чадсан нь тус орон цар тахлын эсрэг зөв оновчтой арга хэмжээ авч ажилласных нь үр дүн мөн гэжээ.
Одоогийн нөхцөл байдал 2017 оны эхэнтэй маш төстэй хэмээн олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. Цар тахал дэлхийн хэмжээнд үргэлжлэн дэлгэрч, дэлхийн эдийн засаг элгээрээ хэвтэн, даяарчилсан өрсөлдөөн сорилтууд тасрахгүй болж, улмаар хүн төрөлхтөн дахин дөрвөн замын уулзварт зогссон байна. Тэгвэл удахгүй болох дэлхийн эдийн засгийн форумын “Давосын хөтөлбөр” хэлэлцүүлэг дээр дэлхийн 70 гаруй орон, бүс нутгийн улс төр, бизнес, нийгмийн байгууллага зэрэг салбарын 1500 гаруй лидер “гол зангилгаа он жилд итгэлцлийг сэргээх” гэх сэдвийн тойронд цар тахлын нөхцөлд даян дэлхийд тулгараад буй олон сорилтуудад анализ хийж, хэрхэн хамтын ажиллагаагаар дамжин тахлыг дарж, эдийн засгаа сэргээх тухай судлах болно. Яг энэ утгаараа улс орнууд Хятад улсад мөн маш их хүлээлттэй байгаа болно.
Д.Хүчитбаатар