Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Олон талт үзэл хүн төрөлхтний ирээдүйн замыг гийгүүлнэ

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 25-ны орой Бээжинд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Давосын хөтөлбөр” -ийн уулзалтад видео хэлбэрээр оролцон үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, цар тахал одоохондоо дуусаагүй, цар тахлын эсрэг тэмцэл мөн үргэлжилсээр байгаа юм. Гэхдээ хахир өвөл урьхан хаврын алхааг хориглож чадахгүй, харанхуй шөнө үүрийн гэгээг халхалж чадахгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Хүн төрөлхтөн цар тахлыг лавтай ялж, тэмцлийн дунд ухааран дэвшиж, сэргэн мандана гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхий дээр бүрмөсөн адил хоёр навч байдаггүй гэхчлэн бүрмөсөн адилхан түүх соёл нийгмийн тогтолцоо байдаггүй. Олон орны түүх соёл болон нийгмийн тогтолцоо нь өөр өөрийн давуу талтай, сайн муугийн ялгаагүй юм. Харин хамгийн чухал нь өөрийн орныхоо бодит байдалд тохирсон эсэх, ард түмэн нь дэмжиж буй эсэх, улс төр нь тогтвортой байгаа эсэх, нийгэм нь дэвшилтэй байгаа эсэх, ардчилал нь сайжирсан эсэх, хүн төрөлхтний дэвшилт үйлсэд хувь нэмэр оруулсан эсэхээр нь хэмжих ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, улс орнуудын түүх соёл, нийгмийн тогтолцооны ялгаа нь эртнээсээ байсан бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн дотоод шинж чанар юм. Олон талт чанар байхгүй юм бол хүн төрөлхтний соёл иргэншил байхгүй, олон талт чанар бол бодит байдал бөгөөд урт хугацааны турш орших болно гэжээ.

Тэр цохон тэмдэглэхдээ, ялгаа зөрөө аймшигтай биш, харин дээрэнгүй үзэл, өрөөсгөл үзэл, дайсагнах үзэл аймшигтай юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийг ялгаж салгаж гадуурхаж, өөрийнхөө түүх соёл болон нийгмийн тогтолцоог бусдад хүчээр тулгах нь аймшигтай юм. Олон орон харилцан хүндэтгэж, адил талаа нэгтгэж адил бус талаа нөөцөлсөн үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон орны солилцоог ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд эрч хүч сэлбэх ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг холыг бодож, амлалтаа биелүүлж, хөгжингүй орнуудын хөгжилд шаардлагатай дэмжлэг үзүүлэн, зүй ёсны хөгжлийн эрх ашгийг нь баталгаажуулан, эрх тэгш, боломж тэгш, дүрэм журам тэгш байхыг дэмжиж, улс орнуудын ард иргэдтэй хөгжлийн боломж болон ололт амжилтыг хуваалцах ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хүн төрөлхтөнд нүүрлэж буй бүх асуудлыг аль орон дангаараа зохицуулах боломжгүй, эрхбиш дэлхий нийтээрээ хөдөлж, дэлхий нийтээрээ зохицуулж хамтран ажиллах ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, олон улсад жижиг бүлэглэл үүсгэж, шинэ хүйтэн дайны сэтгэхгүй гаргаж, гадуурхаж, заналхийлж, айлган сүрдүүлж, салж хагацаж, хангалтыг зогсоож, хориг тавьж, зориудаар тусгаарлах нь дэлхий дахиныг хагалан бутаргаж сөргөлдүүлэх замаар замнуулах болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, олон талт үзлийн гол санаа нь олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвшилцөж шийдэх, дэлхийн хувь заяаг олон орнууд хамтаар шийдэх явдал юм. Бутран хагарсан дэлхий ертөнц хүн төрөлхтний хамтын сорилтыг зохицуулж чадахгүй, сөргөлдөх нь хүн төрөлхтнийг мухар гудамжинд оруулах болно. Энэ асуудал дээр хүн төрөлхтөн гашуун сургамжтай байсан юм. Бид тийм замаар хэрхэвч дахиж замнаж болохгүй гэжээ.
Тэр цохон тэмдэглэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг олон орны тохиролцсон нийтлэг дүрэм болон нийтлэг ойлголтоор засаглах ёстой, харин ганц юм уу цөөн хэдэн орон ноёрхох ёсгүй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дүрэм журмаар олон орны харилцааг зохицуулах ёстой, хүчирхэг нь буурайгаа дарамталж болохгүй, хэн чадалтай нь эзэн мэдэж болохгүй, олон талт үзлийн нэрээр ганц талт үзэл хэрэгжүүлж болохгүй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дүрмийг тогтоосон л бол бүгдээрээ журамлан сахих хэрэгтэй. Сонголттой олон талт үзлийг бид сонгож болохгүй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий ертөнцөд сөргөлдөх нь гарах замгүй, хүйтэн халуун дайн, худалдааны дайн, шинжлэх ухаан технологийн дайн зэрэг нь эцэстээ олон орны ашиг сонирхлыг хохироож, ард түмний аз жаргалыг хохироох болно гэдгийг түүх болон бодит байдал бидэнд хэлж өгч байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үзэл баримтлалыг чанд мөрдөж, олон орны эрх тэгш хөгжих эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөнийг санаачилж, хоорондоо уралдаж, хамтаар дээшлэх хэрэгтэй. Харин харилцан дайрч бие биеэ устган тэмцэх хэрэггүй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий дахин зуун жилд тохиогоогүй өөрчлөлтөд нүүрлэж байгаа тул хөгжлийн цаг эрин бөгөөд өөрчлөлтийн цаг эрин юм. 21-р зууны олон талт үзэл нь төв ёсыг хамгаалах суурин дээр шинэчлэл хийж, олон талт үзлийн амин чухал үнэт зүйл болон үндсэн зарчмыг баримтлах ёстой дээрээ дэлхийн төлөв байдлын өөрчлөлтийн дагуу дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулах шаардлагыг ханган зөвшилцөж, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх суурин дээр дэлхийн засаглалыг шинэчлэн улам боловсронгуй болгох ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ, хүн төрөлхтөнд ашигтай зүйлийг Хятад улс зайлшгүй хийх бөгөөд сайн хийх болно. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа олон талт үзлийг хэрэгжүүлж, бидний хамтын гэр орноо хамгаалж, хүн төрөлхтний тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн үр дүн нь хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээх ёстой, харин хязгаарлал болж, бусад орны хөгжлийг хориглох арга хэлбэр болох ёсгүй юм. Хожих хожигдохыг эрхэмлэн хожсон нь дээрэлхэх нь Хятадын иргэдийн баримталдаг гүн ухаан биш юм. Хятад улс бие даасан энх тайван гадаад харилцааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд улс орнуудтай найрсаг хамтран ажиллах харилцааг идэвхтэй хөгжүүлнэ гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, хөрштэйгөө сөргөлдөх үйлдэл, ганц талаараа тэмцэх бодол, дээрэлхэх зан чанар бүгд ялагдана!хүн төрөлхтөнд нэг л эх дэлхийтэй, хамтын ирээдүйтэй. Одоогийн хямралыг зохицуулах, ирээдүйн сайн сайхныг цогцлоход бид эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой. Бид бүгдээрээ хамтран олон талт үзлээр хүн төрөлхтний урагшлах замыг гэрэлтүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө үргэлжлэн зүтгэе гэжээ.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн