CRI Монгол радио

Байден Трампын хоригийг цуцалснаар трансжендэрүүд цэргийн алба хаах эрхтэй боллоо

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дональд Трампын тогтоосон хоригийг цуцалснаар трансжендэрүүд армид алба хаах боломж бүрджээ.

“Зэвсэгт хүчинд цаашдаа хүйсийн байдлаас болж трансжендэрүүд хөөгдөх эсвэл чөлөөлөгдөх  асуудал үүсэхгүй” хэмээн Ерөнхийлөгч Байден мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Ллойд Остин “Хэрвээ хүн эрүүл бөгөөд бүхий л шаардлагыг хангаж байгаа бол түүнд армид алба хаахыг зөвшөөрөх хэрэгтэй” гэж сенатад хэлж байжээ.

Батлан хамгаалах яамны мэдээллээр 2019 онд АНУ-д 8980 трансжендэр цэргийн алба хаасан байна.

Харин Трамп 2017 онд Ерөнхийлөгч болсон даруйдаа зэвсэгт хүчинд АНУ цаашид трансжендэрүүдийг алба хаалгахгүй гэж мэдэгдэж байсан юм. Хориг тавих болсон шалтгаанаа тэрбээр эрүүл мэндийн их хэмжээний зардалтай холбон тайлбарлажээ.

Трампын хоригийг 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайн үед алба хааж байсан трансжендэрүүдийг армидаа үлдэхийг зөвшөөрсөн боловч шинээр хүн элсүүлэхийг хоригложээ.

Тухайн үеийн Баатлан хамгаалахын сайд Жим Мэттис энэ хуулийг илүү нарийн болгож, хүйсээ тодорхойлох боломжгүй гэх хүмүүсийг цэрэгт авахыг хориглосон байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version