Бидэнтэй нэгд

Улс төр

Шинээр томилогдож буй Ерөнхий сайдын сонорт: ШӨХТГ-ЫН Дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.5 их наядын төсвийг батлаад л сууж байг уу?

Нийтэлсэн

Ашиг сонирхол ба түүний зөрчил гэж юу вэ. Хуулийн үг, тодорхойлолт хэрэггүйгээр бүгд үүнийг ойлгоно.
Төр ийм шийдвэр гаргасан, эсвэл хүлээн зөвшөөрсөн гэхэд итгэмээргүй ажил үүргийн давхцал байх ажээ. Энэ нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгосон явдал юм.
Б.Бат-Эрдэнэ улс төрийн намд ямар албан тушаал хашиж, хэнийг дагаж зөвлөхөөр нь ажиллаж байсныг төрийн хэрэгтэй хутгаж болохгүй. Төр бол эрх мэдэлтний өр төлдөг, тус хариулдаг газар байх учиргүй.
Тэгвэл 2020 оны наймдугаар сарын дундуур Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болжээ.
ШӨХТГ нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой Засгийн газрын тохируулагч агентлаг юм.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг. Б.Бат-Эрдэнэ энэ хоёр байгууллагын хамгийн том дарга нь гэсэн үг.
Тэгвэл ийм байж болохгүй гэдгийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх Эндрю Бауэр тайландаа маш тодорхой бичжээ. Уг тайланд “…”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанид ТУЗ, охин компанийн ТУЗ, удирдлагын тодорхой бүтэц, аудитын хороо, хувьцаа эзэмшлийн бүтэц гэх мэт сайн засаглалд шаардлагатай үндсэн институциудын олонх бий. Нөгөө талаар, сонгууль бүрийн дараа “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх удирдлага, ТУЗ солигддогоос үзэхэд улс төрөөс хамааралтай нь ажиглагддаг. Дээд түвшний удирдлагын томилгооны шалгуур тодорхойгүй хэвээр байна. … ТУЗ болон дээд удирдлагын түвшинд шударга ёс, мэргэжлийн өндөр ур чадварыг хөхиүлэн дэмжихийн тулд ТУЗ-ийн гишүүд, менежерүүдийг томилох тодорхой шалгуур боловсруулахыг бид санал болгож байна” гэжээ.
Энэхүү Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, бодлогын судалгаа шинжилгээ хийх, чадавх бэхжүүлэх замаар тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлдэг. Мөн засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хууль тогтоох байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд дахь бүтээлч өөрчлөгчидтэй хамтран ажиллах замаар олборлох салбарын хариуцлагатай, үр дүнтэй засаглалыг дэмждэг байгууллага юм.
Гэтэл ШӨХТГ-ын жилийн төсөв гэж жилд 1.0 тэрбум орчим төгрөг зарцуулдаг Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд маш том “аж ахуйн ажил” хийж сууна. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд тус компанийн 2021 оны хөрөнгө оруулалтын төсөв гэж 2 454 455 023 392 /Хоёр их наяд дөрвөн зуун тавин дөрвөн тэрбум нэг зуун хорин хоёр сая хорин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ буюу ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийг баталж, гарын үсэг зурсан байгаа юм. Энэ юу болж байна вэ.
Нөгөө олон асуудал дагуулдаг худалдан авалтыг хийдэг хөрөнгө энэ шүү дээ.
Үүнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хяналтаа тавина. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтыг ШӨХТГ хянана.
Гомдсон, маргасан компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд ШӨХТГ-ын даргынх нь хувиар хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ. Ингээд бод доо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ч “ШӨХТГ биднийг хаянадаг учраас та тайван бай” гэж тайвшруулдаг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэг мэдэгдэл гаргасан. Түүнд “…“Эрдэнэс Тавантолгой” ХК нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнийгээ хянадаг гэсэн үг.
Иймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг ард түмний өмч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга хэмээх ашиг сонирхол ханхалсан ажлаас нь холдуулж, түүнд Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх үүргийг нь дангаар гүйцэтгэх боломжийг нь  олгохыг шинээр томилогдож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсье.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)

CGTN мэдээ7 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн