Нийгэм

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийн төрлүүдээс хүргэж байна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагчид хамаарна.

Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 50 %
5-14 жил 55 %
15 ба түүнээс дээш 75 %

 

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.

Жишээ нь: Даатгуулагч 7 дугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны  тэтгэмжийг дараах байдлаар  тооцож  олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар Ажлын хоног Шимтгэл төлсөн сарын орлого

Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар Ажлын хоног Шимтгэл төлсөн сарын орлого
4-р сар 20 500 000
5-р сар 23 500 000
6-р сар 21 500 000
Нийт 64 1500 000

 

1  өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437

1  өдөрт ногдох тэтгэмж    23437 х 55% = 12890

8  хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг

Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй  хугацаандаа ажлын 8  хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.

Бүрдүүлэх бичиг баримт: Нийгмийн даатгалын дэвтэр, Эмнэлгийн хуудас

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Exit mobile version