Бидэнтэй нэгд

Улс төр

С.Ганбаатарын өлсгөлөнгөөс илүү Х.Нямбаатарын үг л анхаарал татлаа

Нийтэлсэн

“Босоо” хэмээх хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төв талбайд өлсгөлөн зарлалаа. Ингэхдээ Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм. Хөрөнгө оруулагч талаа хөөлөө гэхэд болохгүй юм уг нь байхгүй. Гадаадын хууль шүүх, арбитрын асуудалд орох ч яахав. Түүнээс үүдэн нэг хэсэгтээ олон арван мянган монголчуудын амьдрал, ашиг орлого сүйрэх, валютын хомсдол үүсэх нь гайгүй гэж бодъё. Эцсийн дүнд өнөө Хятадын хөрөнгө оруулагчид л Оюутолгойн эзэн суух болно шүү дээ. Нэг талаасаа гуравдагч орны хөрөнгө оруулалт тусгаар тогтнолын ч баталгаа болж байдаг учиртай. Эдийн засаг гадарладаг нь бүү хэл энгийн хэн ч байсан одоо ийм юмыг ойлгоно. Гэтэл С.Ганбаатар фэнгшү ярьж, үйлдвэрчний эвлэлээр явж, өчнөөн жил зовсон монголчуудын итгэмтгий зан дээр тоглож ирсэн жишгээрээ л яваад байна. Харин Оюутолгойн гэрээг сайжруулах нь зөв шүү. Засгийн газар ч энэ зүгт анхаарлаа хандуулаад эхэлчихжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нарын үг бол Монгол Улсын төр зөв зүгт харж байгааг нотолж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаас гадна Дубайн гэрээг цуцалж, татвараа бүрэн авах асуудлыг хэлж байна лээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Монголын Засгийн газар анх удаагаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн. Өөрөөр хэлбэл, бид энэ гэрээг сайжруулна гэж олон жил ярьсан. Одоо бүрэн өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн. Тэгээд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ажлын хэсэг хөрөнгө оруулагчийн талтай цахим уулзалтыг хийж, дээрх шаадлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэлх дараагийн шатны арга хэмжээнд орохоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Өмнөх Засгийн газруудын асуудал бол “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч, тэмцэл зохион байгуулж, ард түмэнд ашигтай байх тал дээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна. Шинэ Ерөнхий сайд хараахан томилогдоогүй байгаа учраас ирж, таны тавьж байгаа шаардлагыг авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Засгийн газар “Оюутолгой” төслийн үйл ажиллагаатай холбогдуулж, 2018 онд одоогийн ханшаар 350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт нэмж төлбөр төлөх ёстой гэсэн. Өнгөрөгч 2019, 2020 онуудад энэ зөрчил давтагдсан. Сая 2020 оны арванхоёрдугаар сард “Оюутолгой” талд нэмж, 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан. “Оюутолгой” төслийн тал энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр арбитрын шүүхэд хандаад байгаа. Энэ шүүхийн хэрэг маргаантай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний дотор арбетрын шүүхэд тайлбар өгөх ёстой. Хоёрдугаарт, “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцалъя. Гуравдугаарт, 2009 онд анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа. Тиймээс Засгийн газрын ажлын хэсэгт гишүүнээр орж, ажиллахыг хүсч байна.

Бид өчигдөр “Оюутолгой” төслийн 2029 он хүртэлх санхүүгийн заварчлалыг хүлээж авсан. Уг загварчлалд 2023 оны нэгдүгээр сараас эхэлж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор бүтээн байгуулалтын орлого өсөн нэмэгдсээр байгаад 2029 он гэхэд “Оюутолгой” төсөл нийтдээ 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байгаа. Үүний 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулж, 19 тэрбум ам.долларыг зээлийн эргэн төлөлт, бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг хүлээлттэй байсан чинь уг санхүүгийн загварчлал 19 тэрбум ам.доллараас 12 тэрбум ам.долларыг нь элэгдэл хорогдолд тооцно гэдэг муу мэдээллийг өгсөн. Цаана  нь 6.3 тэрбум ам.доллар үлдэж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд дахин гурван тэрбум ам.доллар зээлж төлөхөөр байдалтай байна. Тиймээс бид “Энэ том төсөл Монгол Улсад ашиггүй” гэж санал нэгдсэн. Шууд цэрэг цагдаа хөдөлгөөнд энэ төслийг зогсоох нь олон улсын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ зөрчинө. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсэг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох ажлыг хийж байна. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц олон улсын гэрээнд нийцүүлж, гэрээг бүхэлд нь өөрчлөх шат дараатай арга хэмжээг авна. Тэгэхгүй бол Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн. Таныг ажлын хэсэгт орж, олон улсын гэрээнд нийцүүлэх замаар санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна” гэжээ. Энэ бол Засгийн газар тун ухаалаг алсын хараатай байгааг нотолж байгаа хэрэг. Тийм ч болохоор С.Ганбаатарын өлсгөлөнгөөс илүү Х.Нямбаатарын үг л чухал байлаа гэсэн дүгнэлтийг олон хүн хийж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа