Яам
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганболдыг томилжээ
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл гадаадад суух Элчин сайдаар томилогдон ажлаа хүлээлгэн өгөв. Түүний оронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганболдыг томилжээ.
Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй аж.
2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт,
2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Б.ЖАРГАЛ