Улс төр
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг байнгын хороо хэлэлцэхээр боллоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12:30 цагт товлолоо. Хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч саналыг УИХ-д оруулжээ.