Улс төр
ТББХороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12:30 цагт товлолоо. Хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч саналыг УИХ-д оруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн болно гэхэд туршлагын хувьд дутуу, намын дарга гэдэг юм уу эрхлэх асуудал багатай. Танд намын даргын эрх мэдэл байхгүй тул Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд илүү туршлагатай хүмүүсийг томилоорой.
Гишүүд асуулт асууж дууссан тул Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох санал хураахад ТББ-ны 16 гишүүний 13 нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, У.Хүрэлсүх нар татгалзсан кноп дарлаа. У.Хүрэлсүх кноп андуурсан тул дэмжсэн саналд оруулж өгөхийг хүсэн улмаар 16 гишүүний 14 нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжив.
Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганаар 32 дахь Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.