Нийгэм
АНУ-д зорчих иргэдийн анхааралд
Гадаад харилцааны яамны Консулын газраас АНУ-д зорчигдод зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. АНУ-ын Засаг захиргаа коронавируст цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч эхлээд байна. Үүнд:
1. Бразил, БНХАУ, Иран, ИБУИНХУ, Ирланд, Шенгений бүсийн 26 улс, ӨАБНУ-д сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү хөдөлгөөний хязгаарлалтад АНУ-ын иргэн, байнгын оршин суугчид, тэдгээрийн гэр бүл, эцэг эх, 21 нас хүрээгүй хүүхдүүд, A эсхүл G визтэй гадаадын дипломат ажилтан, C эсхүл D визтэй нисэх багийн гишүүд хамаарахгүй.
2. АНУ-д ирэх нийт зорчигчдод онгоцонд суухаасаа өмнөх 72 цагийн дотор өгсөн “Ковид-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
3. Хоёроос дээш насны нийт зорчигчид АНУ-ын иргэн эсхүл байнгын оршин суугч байхаас үл хамаарч PCR антигенийн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлж байж онгоцонд суух болно. Энэ шийдвэр нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан зорчигчдод мөн хамаатай бөгөөд сүүлийн 3 сарын хугацаанд “Ковид-19” халдвар тусаад эдгэсэн зорчигчдын хувьд эдгэсэн тухай болон аялахад эрсдэлгүйг нотолсон эмчийн магадлагаа үзүүлэх шаардагатай.
4. АНУ-д ирэх бүх зорчигч 7 хоног өөрийгөө тусгаарлана.