Энтертайнмент

Монголын хөл бөмбөгийн клуб анх удаа Азийн цомын тэмцээний хэсгийн шатанд тоглоно

Нийтэлсэн

Монголын Үндэсний дээд лигийн аварга Атлетик 220″ клуб Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээн(AFC Cup)-ий хэсгийн шатанд тоглохоор боллоо.

Энэ нь Монголын хөл бөмбөгийн түүхэнд болж буй түүхэн амжилт бөгөөд өмнө нь манай улсын дээд лигийн клуб AFC Cup-н хэсгийн шатанд оролцож байгаагүй юм.

“Атлетик 220” клуб хэсгийн шатны өмнөх урьдчилсан шатанд Макао болон Ардчилсан Солонгосын багтай тоглох байсан. Гэвч өрсөлдөгч багууд тэмцээнд оролцох боломжгүй болсноор “Атлетик 220” хэсгийн шатанд шууд шалгарсан байна.

Клуб Тайванийн “Tainan City”, Хонконгийн “Eastern” болон “Lee Man” клубүүдтэй “J” хэсэгт багтжээ. “East” бүсэд харьяалагдаж буй “J” эсгийн тоглолтууд тавдугаар сарын 14-20-ны хооронд болох юм.

Exit mobile version