Улс төр
Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Өнөөдөр 80,81 онд төрсөн хүн Ерөнхий сайдаар орж ирж байна. Богино хугацаанд сүрхий карьер хийж, амьдрал ахуй нь сайн болжээ. Та өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилд ажиллаж үзээгүй, төр засаг намын нэрээр явсан байна. Монголын залуус ийм богино хугацаанд ийм хурдан карьер хийж байна уу. Засгийн газар танхимаараа огцорч байна гэж ард түмэн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Засгийн газар огцорсон хэрнээ яагаад буцаад ороод ирэв. Олонх Ерөнхий сайдаа томилоод явах байх. Цаашид яаж ажиллах вэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:
-Тийм ээ би 1980 онд төрсөн. Ах нараас илүү ардчилсан хувьсгалын үнэт зүйлийг ойлгох байх гэж бодож байна. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн хугацаанд би бүх зүйлийг засахын төлөө хичээсэн. Цаашид ч энэ байран дээрээ байх болно.