Нийгэм

Ховдоос хөөрсөн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад газарджээ

Нийтэлсэн

Ховд аймагт очсон хоёр хүний PCR шинжилгээний хариу өчигдөр эерэг гарч коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Тэгвэл халдвартай хоёр иргэнийг болон хамт явсан 39 хүнийг Улаанбаатарт авчирлаа.

Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд Ховдоос хөөрсөн “Хүннү Эйр” компанийн онгоц 13:46 цагт Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газарджээ.

Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажилласан гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Халдвартай хоёр иргэн болон нэгнийх нь төрсөн дүүг нь тусгаарлах байранд тусгаарлаж хамт ирсэн бусад 38 хүнийг Дарви суманд тусад нь тусгаарлаад байсан юм.

Exit mobile version