Улс төр

Т.Доржханд: Монголбанк тэвэрчихээд гаргахгүй байгаа 7.6 их наяд төгрөгөөр бонд гаргах хэрэгтэй

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкинд байгаа 7.6 их наяд төгрөгөөр Засгийн газар бонд гаргаж, ажлын байрын хамгааж, бизнесийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэллээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх улмаар халдварыг тархаахгүй байх чиглэлд ажиллаж бүтэн жил гаруйн хугацаанд бизнесийн салбарын үйл ажиллагаа доголдоод буй.

Ажлын байрыг хадгалахад яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй бөгөөд ийм боломж нь Засгийн газар бонд гаргах гэдгийг тэрбээр онцолж байв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хямралын үед эдийн засаг чухал ч боловсролын салбарыг хаяж болохгүй. Боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 1 хувиар өсгөхөд ДНБ 0.5-1 хувиар өсдөг гэсэн судалгаа бий. Үдийн цайнд зарцуулдаг 40 тэрбум төгрөг чинь танхимын сургалт хийхгүй байгаа энэ үед хэмнэгдэж байна шүү дээ. Оюутнуудын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг үүнээс шийдэж болох юм гэж байгаа юм.

Өнөөдөр мөнгө хаана байна вэ. Иргэд, Засгийн газар, компаниуд нь мөнгөгүй байна. Банкуудад тэр дундаа Монголбанкинд байна. 7.6 их наяд төгрөгийг Монголбанк тэвэрчээд гаргахгүй байна. Хэн бизнесийг дэмжиж, ажлын байрын хамгаалах ёстой юм бэ. Засгийн газрын бонд гаргах замаар энэ мөнгөөр эдийн засгийг дэмжих хэрэгтэй” гэлээ.

Exit mobile version