Дүүрэг

“X апартмент 1” байрны СӨХ-ны 4 ажилтнаас халдвар илэрчээ

Нийтэлсэн

“X апартмент 1” байрны СӨХ-ны дөрвөн ажилтнаас коронавирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ.

Мөн тухайн СӨХ-ны ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Офицер таун” хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол “X апартмент 1” байрнаас бүртгэгдсэн. Тиймээс тус байрны оршин суугчид болон СӨХ-ны ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн болохыг БДОК-оос мэдээллээ.

Иймд дээрх байрны иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ.

Exit mobile version