Нийгэм

Долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ

Нийтэлсэн

Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, тус дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр /01.27/ өдрийн 19:14 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Exit mobile version