Дэлхий
31 цагдаа дэглэм зөрчиж, үсээ засуулсныхаа төлөө торгууль төлөхөөр болжээ
Их Британид цагдаагийн 31 алба хаагч халдвар хамгааллын дэглэм зөрчиж, үсээ засуулсныхаа төлөө тус бүр 200 фунт стерлингийн торгууль төлөхөөр болжээ.
Цагдаагийн газарт мэргэжлийн үсчин авчирч засуулсан нь цар тахлын үеийн зөрчил болсон гэдгийг Лондонгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Дээрх явдал нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан бөгөөд зохион байгуулсан хоёр цагдааг шалгаж байгаа ажээ.
Англид нэгдүгээр сарын 4-ний өдрөөс хойш гурав дахь удаагаа хөл хорионы чанга дэглэм тогтоогоод байгаа бөгөөд журамд тусгаснаар үйлчлүүлэгчтэй хэт ойрын зайнаас харьцдаг тул үсчний газруудыг ажиллахыг хориглоод байгаа юм.
Эх сурвалж: Guardian