CRI Монгол радио
Жо Байден АНУ-ын албан хаагчдад азиудыг гадуурхахгүй байхыг үүрэг болгожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн албан хаагчдад хандан Номхон далайн арлуудын оршин суугчид болон ази гаралтай америкчуудыг арьс өнгө, гарал угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байхыг үүрэг болгожээ. Ялангуяа Covid-19 өвчний талаар ярьж бичихдээ “хятад вирус” хэмээн нэрлэхгүй байхыг үүрэгджээ.
Мөн Трампын засаг захиргааны үед улс төрийн баримт бичиг, захирамж, засгийн газрын цахим хуудаст арьс өнгөөр ялгаварлах үзлийг шингээсэн аливаа бичвэрүүдийг устгах шаардлага тавьсан байна.
Байден ази гаралтай сая сая америкчууд эмнэлгийн байгууллагад ажиллаж, цар тахалд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолжээ.
Хүний эрхийн Stop AAPI Hate байгууллагаас мэдээлснээр 2020 оны гуравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд ази гаралтай 2800 гаруй хүн халдлагад өртсөн гэж байна.
Эх сурвалж: White House, SCMP