Энтертайнмент
Белла Хадид харь гаригийнхныг дууриаж зурагаа авахуулжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминАНУ-ын шилдэг загвар өмсөгч Белла Хадид шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Тэрээр харь гаригийнхныг дууриасан зураг авахыг хайж байсан цуврал зураг авалтад оролцсон байна. Тэрээр энэ зурагаа загварын “V Магазин” сэтгүүлд зориулж авахуулжээ. Зурагаа авахуулахдаа загвар өмсөгч хөлнөөсөө толгой хүртэл мөнгөлөг будгаар будуулж бараг нүцгэлсэн байна. Мөн харь гаригийнхны хэв маяг, хэлбэр загвартай хувцастай зураг оржээ. Белла Хадид нийгмийн цахим сүлжээнд тавьсан видео бичлэгтээ “Чиний сансрын хөлөг миний гэрийн өмнөх зогсоолд газардлаа. Чиний түлхүүрүүд хаана байна” гэж бичсэн байна. Загвар өмсөгч бүсгүй зургийг нь авсанд талархаж байгаагаа сэтгүүлийнхэнд илэрхийлжээ. Мөн дагагчидтайгаа хосгүй авьяасаа харуулсан зурагнуудаа тавьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)