Энтертайнмент
FACEBOOK: Улс төрийн агуулгатай бүлгэмүүдийг хэрэглэгчдэд санал болгохоо зогсооно
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминМонгол дахь хамгийн их хэрэглэгчтэй цахим харилцааны платформ Facebook цаашид хэрэглэгчдэд улс төрийн бүлгэмд элсэхийг санал болгохоо зогсооно гэж мэдэгдлээ.
Энэ нь анх АНУ-ын сонгуулийн үеэр хэрэгжсэн түр журам байсан ч одоо дэлхий даяар үйлчлэх бодлого болгож байгаа аж.
Энэ талаар Facebook-ын гүйцэтгэх захирал Марк Зукерберг “Хүмүүс улс төрийн тэмцлийг хүсдэггүй. Бид бүлгэмүүдийг эерэг байгаасай гэж хүсэж байна. Хэдий манай дүрэм, бодлогыг зөрчөөгүй ч хүмүүст санал болгохыг хүсмээргүй бүлгүүд олон. Тиймээс бид иргэний болон улс төрийн агуулгатай бүлгэмүүдийг хэрэглэгчдэд санал болгохоо урт хугацаагаар зогсооно” хэмээжээ.
Өнгөрсөн онд нэг сая гаруй бүлгэмийг хориглосон Facebook-ын уг өөрчлөлт дэлхий даяарх сонгуулийн явцад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.