Нийгэм
Өчигдөр 59 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,303 боллоо
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминКоронавирусийн халдвараар өвчилсөн 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Яармагийн 300 ортой эмнэлгээс 59 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Мөн ХӨСҮТ-өөс 22, Цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэл зүйн хувьд эдгэрч, Хан-Уул дүүрэгт орших Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт 1,710 тохиолдлын 76.2 хувь нь буюу 1,303 хүн эдгэрээд байна.
Одоогоор нийт 394 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна. Үүнээс ХӨСҮТ-д 146 хүн, Цэргийн төв эмнэлэгт-118 хүн, УНТЭ-т 4 хүн эмчилгээнд байгаа бол Яармагийн 300 ортой эмнэлэгт 124 хүн хяналт тандалтад байгаа юм” хэмээн хэллээ.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд хүн байхгүй, хүнд хүн нэг байна. Мөн хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн эмчлэгдэж байна.