Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уурхайн ажилтнаас халдвар илэрчээ

Нийтэлсэн

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн компанийн 536 нэгдүгээр сарын 31-ний өдөр ажилдаа явахдаа шинжилгээ өгчээ. Эндээс Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг 27 настай, 5 ам бүлтэй иргэнээс халдвар илэрсэн байна.

Халдвар өнгөрсөн шөнийн хоёр цагт батлагдсан бөгөөд хариу арга хэмжээг авахаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс ажиллаж байна гэж тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ тохиолдлыг Улаанбаатар хотоос явахдаа илэрсэн тул Сэлэнгэд бүртгэгдсэн гэж тооцохгүй бөгөөд ХӨСҮТ-д эмчлэх аж.

Exit mobile version