CRI Монгол радио

Хятадын эрдэмтэн вакцинжуулалтын тухай

Нийтэлсэн

2020 онд гэнэт гарсан Ковид-19 цар тахал нь дэлхийн улс орнуудыг цочирдуулж, 2021 он гарснаар мөн л газар авч байна. Ялангуяа сар шинэ цагаан сар удахгүй болох гэж байгаа тул цар тахлыг хяналтдаа авах, вакцинжуулалтын тухай Хятадын мэргэжилтэн юуг өгүүлж байгаа вэ?

Саяхан Хятадын Инженерийн Академийн академич, Гуанжөугийн лабораторийн захирал Жүн Наньшань хөдөө орон нутгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, вирусийн мутаци, вакцины аюулгүй байдал, үр нөлөөний асуудлаар ярилцлага өгсөн байна.

Өнгөрсөн жилийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд бүгд хамтран ажиллаж, арван сарын хугацаанд Хятад улсад халдварыг тогтоон барьж, үйлдвэрлэлээ сэргээн, сургуулийн сурагчид үргэлжлэн танхимд хичээллэх болсон юм.

Өвчтөний тоо буурч, халдвар цөөн болсноор зарим газар сэрэмжийн байдлаа тодорхой хэмжээгээр сулруулсан. Одоо зарим газарт үе үе цар тахлын халдвар гарч байна.

Сүүлийн үед хөдөө орон нутаг нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах гол төв болж байна. Хятад улсын өндөр эрсдэлтэй бүсийн хүмүүс шинэ жилээ нутагдаа тэмдэглэх нь зүйтэй. Дунд эрсдэлтэй бүсийн хүмүүс ч зарчмын хувьд шинэ жилээ нутагдаа тэмдэглэх хэрэгтэй, бага эрсдэлтэй бүс нутагт хүмүүс шаардлаггүй бол гадагш аялахгүй байж, нутагдаа шинэлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Хаврын баярын үеэр хөдөө орон нутагт цөөн зочлох, олон хүн цугларахгүй байхыг бид зөвлөж байна.

Маш олон улс оронд хүмүүс вакцин хийлгэж байна. Вакцинжуулалт нэмэгдсэнээр Ковид-19 цар тахлын халдварын байдал буурах болно. Ковид-19 цар тахлын халдварын байдалыг таслан зогсоож чадах эсэх нь 2, 3-р сараас хамаарна. Зарим улс орон менежментээ эрчимжүүлж, Вакцинжуулалтаа эрчимжүүлж байна. Вакцин нь нэг юм уу хоёр тунтай эсэхээс үл хамааран хоёроос гурван долоо хоногийн дараа эсрэг биетэй болж чаддаг тул тодорхой хамгаалалтын нөлөө үзүүлдэг.

Хятадын вакцины аюулгүй байдал, үр нөлөөний талаар Жүн Наньшань хэлэхдээ, өнөөгийн байдлаар вакцины клиник туршилтууд нь өөр өөр стандарттай тул үр дүнгийн талаарх мэдээллийн тоо баримт зөрж байна.

Энэ нь Кекшин компани эсвэл Хятадын үндэсний эмийн группийн \Sinopharm групп\ вакцин эсэхээс үл хамааран Хятадад нэг ба хоёрдугаар шатны туршилтууд дууссан. Гэхдээ гурав дахь шатны туршилтыг хийхийн тулд бид бусад орнуудтай хэлэлцээр хийж, уг туршилтыг хийсэн. Зарим улс орнууд өөрсдөө хийхийг хүсдэг, адил бус улс орны стандарт нь өөр өөр ялгаатай байдаг. Жишээлбэл, зарим оронд вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь эмнэлгийн ажилтнууд байдаг. Эдгээр хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй тул үр дүнгийн талаар янз бүрийн мэдээлэл, тоо баримттай байдаг “.

Тоо баримтын хяналтын дагуу Хятадын вакциныг анхны тарьж эхэлснээс хойш бараг 8 сар болж байгаа бөгөөд эсрэг биет бий болсон түвшин 90% -д хүрсэн байна. Одоогийн байдлаар Хятадын вакцин дор хаяж хагас жил хамгаалах боломжтой.

Нэмж дурдахад Sinopharm ба Keшин вакцинуудын аль аль нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд аюулгүй байдал нь харьцангуй өндөр байдаг. “Вакцин хийлгэсний дараа халуурах, гар өвдөх зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг хүн 100 мянга тутамд 6 гардаг. Ноцтой сөрөг нөлөө гарах боломж сая хүн тутамд нэг тохиолддог. Үүнтэй харьцуулахад томуугийн эсрэг вакцины ноцтой сөрөг нөлөө гарах боломж сая хүн тутамд гурав тохиолддог. Өнөөгийн байдлаар энэ хоёр вакцинаар 20 гаруй сая хүнийг вакцинжуулаад байгаа бөгөөд ямар ч сөрөг нөлөө гараагүй байна. ” \Сэтгүүлч: Сайн-Өлзий\

Exit mobile version