Нийгэм

Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар боллоо

Нийтэлсэн

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Exit mobile version