Дэлхий
ОХУ: Covid-19 туссан бол намар хүртэл вакцин хийлгэх шаардлагагүй гэжээ
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцин хийлгэх гэж яарах хэрэггүй гэдгийг Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагын Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.
“Өвдсөн хүмүүс намар хүртэл вакцинд хамрагдах шаардлагагүй. Хэрвээ биед эсрэг биет байхгүй бол дархлааны систем ажиллахгүй байна гэсэн үг биш. М эсрэг биетүүд хоёр сараас ихгүй хугацаанд амьдардаг, G эсрэг биетүүд зарим хүнд дөрөв, заримд нь зургаан сар амьдардаг. Энэ энгийн үзэгдэл. Гэхдээ Т эсийн ой санамж үлддэг ба вирустэй таарвал шууд л эсрэг биет ялгардаг” хэмээн тайлбарлажээ.
Дархлааны ой санамж хэр удаан хугацаанд хадгалагддаг талаар асуухад одоогоор тодорхой мэдээлэл байхгүй, эрдэмтэд судалж байна гэж хариулсан байна.
Эх сурвалж: ВВС