CRI Монгол радио

Хятад улс сар шинийн бараа бүтээгдэхүүний хангамжийг эрчимжүүлж байна

Нийтэлсэн

Арав хоногийн дараа Хятад улс 2021 оны цагаан сарын баяраа угтан авах болно. Энэ оны 2-р сарын 12 бол билгийн тооллын Хятадын үхэр жилийн цагаан сарын шинийн нэгэн болох юм. Цагаан сар буюу хаврын баяр нь Хятадын хамгийн чухал баяр болох юм.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр энэ жилийн байдал арай өөр байна. Хятадын зарим нутагт коронавирусийн халдвар авсан тохиолдол бас л гарч байна. Дэлхий нийтэд ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь цар тахал гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх ажил хүндрэлтэй байна. Үүнд Хятадын засгийн газар нуклеиний хүчлийн шинжилгээг өргөн цар хүрээтэй хийх, дунд болон өндөр эрсдэлтэй бүсээс буцаж ирсэн хүмүүст 14 хоногийн хөл хорих арга хэмжээ авах зэрэг урьдчилан сэргийлэх, хянах хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хятадын засгийн газар олон газар хүн амын урсгалыг багасгах, аялал жуулчлалыг багасгах, Хятадын цагаан сарын баярыг байнга оршин сууж байгаа гэр орондоо тэмдэглэх, онлайн цахим дэлгүүр сонгох, баяр ёслолын үеэр цугларалт, уулзалт золголт хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.

Хятадын олон газар, олон салбарууд сар шинийн хугацаан дахь бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг эрчимжүүлэх, сар шинийн үеэр бараа бүтээгдэхүүний хангамжийг баталгаажуулах зэрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Юуны өмнө, Үндэсний үр тариа, материаллаг нөөцийн газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Цагаан будаа, улаан буудайн үйлдвэрлэл жил дараалан ургац авч, нөөц нь жилийн хэрэглээний хэрэгцээг хангаж чадах бөгөөд цагаан сарын хугацааны хангамжийг хангалттай болгож байна.

Үндэсний үр тариа, материаллаг нөөцийн газрын үр тарианы нөөцийн хэлтсийн дарга Цинь Юйюнь 1-р сарын 28-ны өдөр танилцуулж хэлэхдээ, Үндэсний үр тариа, материаллаг нөөцийн газар үр тариа, хүнсний тосны зах зээлийн хангамжийн тогтвортой байдлыг баталгаажуулж байна гэжээ.

Сар шинийн өдрүүдийн эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээний байдлын талаар Үндэсний Эрчим Хүчний Газар сар шинийн баярын үеэр эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүрс, цахилгаан, газрын тос, байгалийн хийн хангамжийн хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр судалгаа, шүүлтийг идэвхтэй хийж, сар шинийн эрчим хүчний хангамжийг баталгаажуулж байна.

Ташрамд хэлэхэд, Хятадын олон газрын Супермаркет, цахим худалдааны наймаа нэн их хөл хөгжөөнтэй болж байна. \Сэтгүүлч: Сайн-Өлзий\

Exit mobile version