CRI Монгол радио

Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн

Саяхан Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Хятадын Төв радио телевизийн сурвалжлагчид тусгай ярилцлага өглөө. Тэрээр Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил урагштай явагдаж буйг тэмдэглээд өвлийн олимпын наадам амжилттай болно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хятад улс биеийн тамир спорт ба олимпын наадмыг дэлхийн цар тахлын мананаас гаргасан гэж Бах үнэлж хэлсэн байна. Тэрээр мөн Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ши Жиньпин даргад талархал илэрхийлэв.

Бах хэлэхдээ, “Нэг талаар Хятад улс “КОВИД-19” цар тахлын эсрэг амжилттай тэмцэв. Нөгөө талаар Хятад улс спорт ба олимпын наадмыг цар тахлаас сэргээх нэг хэсэг болгон үзэж байна. Тиймээс би дарга Ши Жиньпинд баярлаж байна. Өвлийн олимпын бэлтгэл ажилд маш их сэтгэл ханамжтай байна. Ялангуяа цар тахлын үеэр бүх зал талбайг товлосон цагаас нэг жил урьдчилан дуусгаж, Хятадын эрч хүч, шийдэмгий зориг, үр ашгийг бүрэн харуулжээ. Бид үүнийг маш их бишрэн бахархаж байна.”

Бах хэлэхдээ, дарга Ши Жиньпин “300 сая хүнийг цас мөсний спортод дайчлах” мөрөөдөлтэй байснаар Бээжингийн өвлийн олимпыг маш урагштай бэлтгэж байна. Тэрээр мөн Бээжингийн өвлийн олимпын түүхэн боломжийг ашиглаж, жинхэнэ хүч чадал ур авьяасаа харуулахыг Хятадын тамирчдад уриалав.

Бээжингийн өвлийн олимп нээгдэх хүртэл нэг жилийн хугацаатай байгаа бөгөөд Хятадын иргэд мөс цасны спортод улмаар сонирхолтой болж байна. “Энэ бол асар том амжилт. Бээжингийн өвлийн олимпоос өмнө ирээдүйн өв тодорхой болсон, энэ нь өвөрмөц зүйл болох юм. Хятадад маш олон хүн цас мөсний спортод оролцох болсноор Бээжингийн өвлийн олимпын зал талбай Хятадын ард түмэн болон орон нутгийн эдийн засагт үр шимээ өгөх төдийгүй эргэн тойрны уулархаг нутгийг жилийн дөрвөн улиралд жуулчлах боломжтой бүс болгон бүтээн байгуулсан нь хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой юм. Биеийн тамир спорт нь биеийн ба сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь Олимпыг илүү хүртээмжтэй болгосон том амжилт юм. ”

Олимпыг тогтвортой зохион байгуулах нь “Олимп 2020 хөтөлбөр” -ийн зорилтуудын нэг юм. Зуны олимпыг зохион байгуулсан төдийгүй удалгүй өвлийн олимпыг зохион байгуулах гэж буй анхны “Хос олимп”-ын хот болох Бээжин хот нь олимпын түүхэнд шинэ хуудсыг бичих болно гэж Бах онцолжээ.

Exit mobile version