Нийгэм
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 3-ны 20:07 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.
OM7032 аяллын дугаартай уг нислэгээр 166 иргэн эх орондоо иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт судалгааг хийсэн бөгөөд агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээг авч ажиллалаа.
Эх сурвалж: Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба