Яам

БНХАУ-тай “Ногоон гарц”-ын замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ажиллана

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Б.Батцэцэг сайдад баяр хүргэсэн захидал ирүүлснийг тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалах зорилгоор тохиромжтой үед хоёр талаас дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, “Ногоон гарц”-ын журмыг тогтвортой хэрэгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар сайд нар санал нэгдэв.

Эх сурвалж: ГХЯ

Exit mobile version