CRI Монгол радио

Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын талыг баримталдаг телевизийн сувгуудыг хаажээ

Нийтэлсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд Радагийн гишүүн Тарас Козак болон түүний эзэмшлийн телевизийн сувгуудын эсрэг хориг тавьжээ. Удалгүй 112 Украина, ZIK, Newsone зэрэг сувгууд дамжуулалтаа зогсоосон байна. Эдгээр сувгууд Орос, Украины хооронд теле-гүүр барих, Оросын сувгуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар мэдэгдэж байжээ.

Козак Оросын талыг баримтлагч Виктор Медведчукийн “Амьдралын төлөөх сөрөг хүчний талбар” фракцийн гишүүн юм байна. Угтаа Медведчукийг тэдгээр сувгуудын жинхэнэ эзэн нь гэж нэрлэдэг бөгөөд хориг арга хэмжээ авахаар болсон тухай зарласны дараа эфир нь хаагджээ.

Ерөнхийлөгч Зеленский Твиттертээ эдгээр хоригуудыг “Маш хүнд шийдвэр” байсан хэмээгээд “Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл бол шударга үнэн ба европын үнэт зүйлсийн төлөөх мэдээллийн дайны тэмцэл юм” гэж бичсэн байна.

Хаагдсан сувгууд хамтарсан мэдэгдэлдээ уг хориг арга хэмжээг “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж нэрлэсэн бол Виктор Медведчук нам нь Ерөнхийлөгч Зеленскийг огцруулах ажиллагааг эхлүүлж байна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version