Нийгэм
Шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг ариун цэврийн шаардлага хангаагүй газар хийж байжээ
МХЕГ-н даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц нь буфет, хоол үйлдвэрлэлийн газарт хийж зарах, шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг хийж шошго наан худалдааны төвүүдэд нийлүүлж буй зөрчлийг илрүүлэн шалгалаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.
- Ажиллагсдын хувцасны өрөөгүй ажлын хувцсаар хангаагүй,
- гар угаах цэггүй,
- ариутгалын бодисоор хангагдаагүй,
- ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
- ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ маш муу,
- ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй,
- хүнс, түүхий эдийг газраар өрж шууд хэрэглэх хүнсийг цаасан хайрцаганд ил хийж тавьсан нь дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн,
- түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангаагүй,
- эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан,
- хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэггүй,
- түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, шаардлагатай бол бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй,
- тосыг солихгүй маш олон удаа чанасан, хаяг шошгын зөрчил илэрсэн байна.
Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоолоо.