Нийгэм

Шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг ариун цэврийн шаардлага хангаагүй газар хийж байжээ

Нийтэлсэн

МХЕГ-н даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц нь буфет, хоол үйлдвэрлэлийн газарт хийж зарах, шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг хийж шошго наан худалдааны төвүүдэд нийлүүлж буй зөрчлийг илрүүлэн шалгалаа.

Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

  • Ажиллагсдын хувцасны өрөөгүй ажлын хувцсаар хангаагүй,
  • гар угаах цэггүй,
  • ариутгалын бодисоор хангагдаагүй,
  • ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
  • ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ маш муу,
  • ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй,
  • хүнс, түүхий эдийг газраар өрж шууд хэрэглэх хүнсийг цаасан хайрцаганд ил хийж тавьсан нь дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн,
  • түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангаагүй,
  • эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан,
  • хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэггүй,
  • түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, шаардлагатай бол бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй,
  • тосыг солихгүй маш олон удаа чанасан, хаяг шошгын зөрчил илэрсэн байна.

Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоолоо.

Exit mobile version