Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Оюунгэрэл: АН дотоод асуудлаа хурдан шийдэж, СОНГУУЛЬДАА анхаарах шаардлагатай

Нийтэлсэн

Улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан нам хоёр хуваагдаж, эв түнжингүй байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр суурийг сонирхлоо. 


-Ардчилсан нам эв түнжингүй, дотооддоо хагаралтай байна. Үүнд та тус намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би ч АН-ынхаа дотоод асуудлын талаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа нийтлэл бичсэн л дээ. Тэрхүү нийтлэлдээ байр сууриа тодорхой илэрхийлсэн гэж бодож байна. Монгол Улсад ямар ч улс төрийн нам, эвсэл үйл ажиллагаа явуулахад тодорхой хуультай байдаг. Тухайлбал, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хууль ёсны тамга тэмдэгтэй байдаг. Хэдийгээр эвлэлдэн нэгдэх, чөлөөтэй цугларах эрхтэй ч гэсэн бидний гаргасан шийдвэр дээр УБЕГ-т бүртгэгдсэн тамга дарагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлээр эцэслэгдэж гардаг. Тиймээс хууль, шүүхээрээ ямар ч нам дотоод асуудлаа шийдэх ёстой. Энэ ч утгаараа манай намыг олон нийт, улс эх орон нь хүлээн зөвшөөрөх үү, шүүх хууль нь бүртгэх үү гэдэг нүдээр л харах хэрэгтэй. Энэ нүдээр харах юм бол өнөөдөр АН-д хувь хүний маргаан өрнөх шаардлагагүй.

Ц.Тувааны зөв, С.Эрдэнийн буруу гэхээсээ илүү шүүх дээр манай намыг яаж бүртгэв, Улсын Дээд шүүх дээр байгаа намууд ямар дүрэмтэй байдаг юм. Тэр хууль, дүрмээр нь явахад аль тамгыг нь шүүх хүлээж авах юм гэдэг нь чухал юм. Тиймээс УБЕГ-аас хүлээн зөвшөөрсөн тамга, Улсын Дээд шүүхээс хүлээн зөвшөөрсөн дүрэм, Улсын Дээд шүүхэд яваад очиход бүртгэж авах сонгуулийн үр дүн гэсэн гурван хүчин зүйлийг л бид хараандаа авч байх ёстой юм. Гэтэл энэ гурван бодит хүчин зүйлээсээ анхаарал маань сарниж, янз бүрийн яриа яваад ирэхээр л манай зөрчил шийдэгдэхгүй юм шиг харагдах гээд байна л даа. УИХ-ын гишүүн Ц.Туваан бол төрд шийдвэр гаргаж байгаа хүн. Төрийн хууль, дүрэм нь ийм байна шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд үйл ажиллагаагаа татах хэрэгтэй. Гэтэл түүнийг үл тоомсорлож, янз бүрийн хурал зарлаад байна. Энэ нь байдлыг улам төвөгтэй болгоод байгаа юм.

-Танай намын залуу гишүүд, дэмжигчид уриалга гаргасан байна билээ. Энэ байдлаараа ямар ч үр дүнд хүрэхгүй, нэгдэж нийлэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ?

-Одоо бол ойлгомжтой зүйл л харагдаж байна. Ерөөсөө л дотоод сонгууль. Үүнд залуус нэгдээд ахмадаа дэмжинэ үү, ахмад нь залуусаа дэмжинэ үү чөлөөтэй. Хамгийн гол нь бидний хүлээн зөвшөөрөгдөх арга бол дотоод сонгууль юм. Тэр дотоод сунгаагаа явуулж байж л бид бүх газарт хүлээн зөвшөөрөгдөнө л дөө. Өөрсдийнхөө дотоодод ч хүлээн зөвшөөрөгдөнө. Бусад нам, эвсэлд ч хүлээн зөвшөөрөгдөнө. Ард түмэн ч хүлээн зөвшөөрөх юм. Хамгийн гол нь тэр хууль шүү дээ. Биднийг бүртгэж авдаг тэр Улсын Дээд шүүхэд хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгэхээр бид бүх зүйлийг цаасан дээр бичсэн дүрмийнхээ дагуу сунгаагаа хийгээд л учраа олох ёстой юм. Асуудлыг нэг тийш нь гарах ёстой. Энэ асуудлыг нэг тийш нь гаргахад залуус нэгдэж нэгийгээ дэмжинэ үү, олон хүнийг дэмжинэ үү гэдэг өөрсдийнх нь л цэвэр үзэл бодлын асуудал юм.

-АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн сард хуралдсан. Энэ хурлаараа 394 гишүүнийхээ 175-ынх нь бүрэн эрхийг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн. Та энэ намын татварыг хэр дэмжиж байсан юм бэ?

-Манай намд байгаа татвар, дэнчин гэдэг бол өөр ойлголт. Татвар бол намын санхүүжилтийг байнга хангаж байдаг тогтвортой элемент шүү дээ. Татварыг байх ёстой гэдэг дээр бол санал нэгтэй байдаг. Харин татварын хэмжээ дээр маргаж байсан тохиолдол бол бий. Ялангуяа дэнчингийн хэмжээнд дээр илүү их маргаан өрнүүлж байсан. Өнөөдрийн нөхцөлд Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхийг үргэлжүүлье гэвэл татвараар л баталгаажна. Энэ уламжлал бол 20 жил явж байгаа уламжлал, байх л ёстой. Үндэсний бодлогын хорооны гишүүд татвараа төлөхгүй байж байгаад хасагдаж байгаа бол манай намд байдаг санхүүжилтийг соёлын асуудал.

-Ирэх зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд Ардчилсан нам хэр бэлэн, бэлтгэлтэй байна вэ?

-Манай намын дотоод асуудал сунжирч байгаа болохоор бэлтгэх хугацаа маань улам л багасаж байна. Тиймээс дотоод асуудлаа аль болох хурдан шийдэж, сонгуульдаа анхаарах шаардлагатай. Манай намын гишүүд асуудлыг хэт нэг хүний тухай яриа, тэрийг хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг ярианаасаа түр холдоод хууль, хяналтын байгууллагаараа хүлээн зөвшөөрөгдөх тал руугаа хурдан яваасай л гэж хүсэж байна даа.

CGTN мэдээ8 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр3 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн