Зөвлөгөө
Нэг аяга кофе эрчүүдэд ямар нөлөө үзүүлдгийг санамсаргүй нээжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨдөрт дор хаяж нэг аяга кофе уудаг эрчүүдийн сонсгол муудах эрсдэл 15 хувиар бага болохыг Мадридын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Судалгаанд өдөр тутам кофе хэрэглэдэг, дунд насны 36 мянган эрэгтэй, эмэгтэй хүнийг хамруулжээ. 11 жил үргэлжилсэн судалгаа эхлэхээс өмнө болон судалгааны явцад хоёр удаа эдгээр хүний сонсголыг шалгасан байна. Судалгааны дүнг гаргахдаа оролцогчдын амьдралын хэв маяг зэргийг харгалзан үзжээ.
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн сонсгол, кофены хэрэглээний хооронд ямар нэгэн холбоо олдоогүй байна. Үүнийг эрдэмтэд эмэгтэй, эрэгтэй хүний биеийн онцлогтой холбон тайлбарлажээ.
Кофенд агуулагдаж буй зарим нэгдлийн антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь сонсголын эртний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байх боломжтой гэж судлаачид үзэж байна. Ингэхдээ кофены үйлчилгээ кофены төрлөөс үл хамааран ижил байжээ.
Гэхдээ эрдэмтдийн багт ажилласан доктор Маркос Мачадо Фрагу кофег хэтрүүлэн хэрэглэснээр сонсголоо алдахаас бүрэн сэргийлж чадахгүй гэдгийг анхааруулсан байна.