Эдийн засаг

Насны хишиг, одонтой ээжийн тэтгэмжийг энэ сарын 9-ний өдөр дансаар олгоно

Нийтэлсэн

Жилд нэг удаа олгодог “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмж, жилд хоёр удаа олгодог “Насны хишиг”-ийг энэ сарын 9-ны өдөр буюу ирэх Мягмар гаргаас иргэдийн дансанд шилжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр мэдэгдлээ. 

Тэрбээр мэдээлэлдээ “Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон.

Тиймээс иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орохоор болсон.

Улсын хэмжээнд одоогоор “Насны хишиг” авдаг 140 мянга орчим ахмад настан, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж бий.

Бид тэдний дансны мэдээллийг Монголбанкны дансны бүртгэлийн мэдээлэлтэй тулган бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна.

Ингээд хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт “Насны хишиг” болон “Эхийн алдар одон”-гийн тэтгэмжийн мөнгө дансанд шууд орох байдлаар гүйлгээ хийгдэнэ” гэв.

Exit mobile version