Нийгэм
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ажиллах журмыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасан байдаг.
Тус зөвлөлийг шинэчлэн байгуулснаар нийслэлийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын уялдаа сайжирч, иргэд, олон нийтийн оролцоог дэмжиж, хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.