Нийгэм
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Фитнесээр хичээллэхээр шийдэж 300.000 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлажээ
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 02 сарын 01-ны өдөр өөртөө зориулж 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч зэрэг фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарласан байна. Ингэхдээ тендерт оролцогч нь Монгол банкны нэрээр зарласан уг тендерт материалаа гуравдугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байна.
Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, бүх нийтээр бүсээ чангалж байгаа энэ үед эрдэнэт хүн төв талбай дээрээ өөрийгөө галдан шатааж байхад Монгол банкны захирал нь өөртөө зориулж маш их үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжийн худалдан авалтын нээлттэй тендерийг зарлаж буй нь ард нийтээсээ тасарсан олигархиудын үйлдэл үү? аль эсвэл сэтгэлгүй хүний үйлдэл үү? гэдэг эгдүүцлийг төрүүлж байна.
Төрийн мөнгө уйлдаггүйн жишээ энэ шүү дээ Монголбанк ийм Фитнесийн тоног төхөөрөмжөөр нийлүүлэлт хийж мөнгө угаахаа болих хэрэгтэй. Жил бүр Монголбанканд office 365 програм хангамжийн лиценз нийлүүлэх, Ширээний болон зөөврийн компьютер нийлүүлэх тендер зарлаж мөнгө үр ашиггүй үрдэг. Өнгөрсөн жил нийлүүлсэн тоног төхөөрөмж болон компьютерыг яаж хааш нь акталж устгадаг нь тодорхойгүй хэвээр байна.
Хууль хяналтын байгууллага, АТГ шалгах шаардлагатай байна.