CRI Монгол радио

Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр өгөөжтэй

Нийтэлсэн

Өнгөрсөн оны сүүлчээр Хятад, Европ хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг хийж дуусгалаа. Мөн 2020 оны эхээр зуунд ховор тохиолддох Ковид-19 цар тахал гарч, дэлхийн эдийн засаг 1921 оны Их хямралаас хойш дэлхийн хамгийн том хямралд өртсөн юм. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогц хоорондын эдийн засаг, худалдааны анхны том хэлэлцээр болсны хувьд “Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр” нь Төв ба Зүүн Европын орнууд болон дэлхийн эдийн засагт үзүүлэх эерэг ач холбогдол хязгааргүй гэж хэлж болно.

Юуны өмнө, “Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр” нь Хятад, Европ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг тэнцвэржүүлэхэд тусалж, ЕХ-ны компаниуд Хятадын зах зээл дээр нэн их үр өгөөж олох болно. Төв, Зүүн Европын 17 орноос Польш, Чех, Словак, Болгар, Хорват, Унгар, Эстони, Латви, Литва, Словени, Румын, Грек зэрэг 12 улс ЕХ-ны гишүүн орнууд бөгөөд эдгээр улс орнууд нь “Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр”-с шууд ашиг хүртэж, хоёр талын худалдааны өсөлтийг дайчлах болно.

Хоёрдугаарт, хэдийгээр Европын холбооны хүрээнд Герман, Франц зэрэг том орнуудын Хятад улстай хийж буй хөрөнгө оруулалт, худалдаа гол байр суурь эзэлдэг боловч үнэн хэрэгтээ Герман, Польш, Унгар болон Төв, Зүүн Европын бусад улсууд бие биенээ харилцан нөхөж чаддаг. Зүүн Европын орнуудын экспорт нь Герман улсаас ихээхэн хамааралтай байдаг. Хятад болон ЕХ-ны эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалт нь Төв, Зүүн Европын орнуудын ихэнх хэсгийг хамарсан юм.

Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрээс гаргасан итгэлцэл, бодлогын ногдол ашгийн эерэг нөлөөгөөр ЕХ-ны орнууд Хятадын зах зээл дээрээс илүү их хөгжлийн боломж олж авах болно. Польшийн Европын парламентын гишүүн Данута Хебнер хэлсэн үгэндээ: “Энэ бол Хятад, Европын хувьд анхны том тохиролцоонд хүрэх гайхалтай боломж гэдгийг санах хэрэгтэй. Бид долоон жилийн турш хэлэлцээр хийж, ноднин жилийн эцэс гэхэд л тохиролцоонд хүрч чадсан”.

Exit mobile version