Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Өрхүүдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжихгүй

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Л.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан юм. Тэрээр өрхүүдэд 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрхийн бичиг олгох санал гаргасан. Эрхийн бичгээр гагцхүү үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авах эрх олгохыг онцолсон юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ саналыг дэмжихгүй гэв. Тэрээр “Бид бэлэн мөнгөний амлалтаар сонгууль хийдгээ болих хэрэгтэй. Иргэдэд нэг удаа тэтгэлэг өгөөд юу ч өөрчлөгдөхгүй. Ажлын байрыг нэмэх нь л хамгийн зөв арга зам” гэсэн юм.

Exit mobile version