Улс төр
Ж.Сандагсүрэн өргөдлөө өгч, түүний оронд Р.Чингис томилогджээ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ.
Р.Чингис өнгөрсөн шөнө ажлаа хүлээж авсан байна.
Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөлгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл ЦЕГ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байгаад 2014 онд ЦЕГ-ын даргаар томилогдож байсан билээ.