Эдийн засаг
Нийлүүлэлт хумигдаж, эрэлт өсөх төлөвтэй болсноор зэсийн үнэ тонн нь 8100 ам доллар давав
АНУ-д цар тахлын үед эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв батлах нь зэсийн эрэлтийн төлөвт эергээр нөлөөлөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сараас хойш гурван өдрийн дүнгээр хамгийн их хэмжээгээр өслөө.
“Нэмэлт төсөв батлах асуудал ахицтай байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж байгаа. Мөн ам.долларын ханш сулрах магадлалтай болж байгаа нь эргээд зэсийн үнэ өсөхөд нөлөөлнө” гэж “TD Securities”-ийн шинжээч онцолжээ.
Түүнчлэн биржийн зэсийн агуулахууд дахь нөөц их хэмжээгээр буурсан талаар мэдээлээд байна. Энэ нь үнэд мөн дэмжлэг болж байгаа юм.
Лхагва гарагийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 1.37 хувиар өсөж, тонн нь 8147.50 ам.доллар болжээ.