Дэлхий

AstraZeneca компани КОВИД-19-ийн вакцины шинэ үйлдвэрээ Германд барина

Нийтэлсэн

Оксфордын их сургуультай хамтран КОВИД-19-ийн вакцин бүтээсэн AstraZeneca компани Герман улсад шинэ үйлдвэрээ барина.

Шинэ үйлдвэрийг IDT Biologika компанитай хамтран барих ба Европын холбооны орнуудыг вакцинаар хангах, үйлдвэрлэлээ хурдасгах зорилготой аж.

IDT Biologika компаниас шилэн саваар хангаж туслах бөгөөд 2 тоннын багтаамжтай таван биореактор барьснаар сард хэдэн сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой болно. Гэхдээ үйлдвэр 2023 оны эхээр ашиглалтад орох юм.

Тус үйлдвэрийг мөн бусад вакциныг үйлдвэрлэх боломжтойгоор бүтээх бөгөөд AstraZeneca-гийн гүйцэтгэх захирал Паскал Сориот “Уг хамтын ажиллагаа нь Европ дахь вакцин үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж өнөөгийн цар тахлыг даван туулах, цаашдаа вакцины хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээжээ.

AstraZeneca компани өнгөрсөн баасан гарагаас Европын орнуудад вакцинаа тарааж эхэлсэн ба гуравдугаар сар гэхэд 17 сая тун вакциныг хүргэх төлөвлөгөөтэй байна. Компани оны өмнө төлөвлөснөөсөө хоёр дахин бага тунг үйлдвэрлэж түгээгээд байгаа бөгөөд үйлдвэрлэлээ хурдасгах боломжит аргуудыг судалсаар байна.

Exit mobile version